Vidyo нь дэлхийн видео технологийн салбарт тэргүүлэгч компани юм. Видео хурлын системийн хувьд танд хэрэгтэй бүхнийг өндөр чанар, өргөн хамрах хүрээнд бодит хэмнэлттэйгээр нэвтрүүлэх боломжийг олгоно. Хурлын өрөө, ширээний болон зөөврийн компьютер, таблет, ухаалаг гар утас зэргээр видео хуралд оролцож болно.
VidyoDesktop™ болон VidyoDesktop VE нь Windows, Mac, болон Linux зэрэг үйлдлийн систем дээр ажилладаг болохоор хэн бүхэн оффисоос, гэрээсээ, замд явж байхдаа ч хүртэл өндөр чанарын Vidyo хуралд оролцох боломжийг олгоно. HD нягтрал бүхий дүрс, хоёр дэлгэцтэйгээр VidyoDesktop нь дээд зэрэглэлийн видео хурлыг хаана ч хийх боломжтой. VidyoDesktop VE нь виртуал дэлгэцтэй зохицон ажиллах боломжийг олгох ба ингэснээр өндөр чанартай видео хурал хийнэ.
VidyoWeb нь суурин болон зөөврийн компьютер дээрээс вэб браузераар хуралд оролцох боломжийг олгоно. VidyoDesktop нь өөрийн виртуал хурлын өрөөг удирдах, урилга илгээх боломжтой бол VidyoWeb нь зочдод зориулагдсан ба зөвхөн хуралд оролцоход ашиглагдана.
Microsoft Lync 2013-т зориулан Vidyo Extension нь Lync-ийн хэрэглэгчийн интерфейсээр дамжуулан хялбар, ойлгомжтой байдлаар хуралд оролцох боломжийг олгоно. Vidyo нь ямар ч төхөөрөмж дээр ажиллаж болохуйц шийдлийг боловсруулж хэрэглэгчдэдээ санал болгодог.
VidyoMobile програм хангамжийг ашиглан Apple болон Android ухаалаг утас, таблетан дээрээсээ өндөр чанар бүхий видео хуралд оролцоно. Энгийн интернэт холболт ашиглан та хүссэн газраасаа өөр хоорондоо болон олон хүнтэй видео хуралд оролцох боломжтой юм. VidyoMobile нь видео хуралд оролцход үндсэн нягтралаар гацалтгүй дамжуулдаг.
VidyoSlate-ийг ашигласнаар өөрийн таблетан дээрээс мэдээллээ хуваалцах, хуралд оролцогчдын хуваалцсан мэдээллийг харах, мөн үзэг болон тодруулагч ашиглан тэмдэглэл хийж болно. Виртуал цагаан самбар дээр зурах болон түүнийгээ хадгална. Дуу болон дүрс дэмжих болохоор VidyoSlate нь таны iPad-ыг all-in-one мобайл төхөөрөмж болгож чадна.
Хурлын өрөө эсвэл ашигладаагүй зай талбайг Ultra HD нягтралтай дүрс дамжуулах боломжтой групд шийдэл ашиглан тохижуулах боломжтой ба энэхүү шийдлийн уламжлалт группын шийдлүүдтэй харьцуулахад бага зардлаар энгийн компьютер дээр суулган ашиглана.
Хурлын өрөө, ашиглагддаггүй зай талбайгаа VidyoRoom ашиглан видео хурал хийх боломжтой болгохыг танд санал болгож байна. VidyoRoom систем бүр HD encode, decode хийнэ, олон хэрэглэгч зэрэг хуралд оролцох боломжийг олгох ба мөн хоёр дэлгэцийг нэмэлт зардал гаргалгүй холбож болно.
VidyoPanorama™ 600 нь олон дэлгэц бүхий груп шийдэл ба компьютер, гар утас, өрөөний систем ашиглан холбогдох боломжийг олгоно. Энгийн өрөөний системүүд нь оролцогчид болон хуваалцсан мэдээллийг харуулахын тулд 2 дэлгэц ашигладаг бол VidyoPanorama 600 нь 6 хүртэлх дэлгэц холбох боломжтой. Олон оролцогч мэдээллээ хуваалцах боломжтой ба нэгэн зэрэг 6 хүртэлх оролцогчийн хуваалцсан мэдээллийг дэлгэцэн дээр харуулна.
Таблетанд зориулсан үнэгүй VidyoRemote™ аппликейшныг ашиглан хурлаас өмнө болон хурлын үеэр VidyoRoom болон VidyoPanorama системүүдийг удирдана. VidyoRemote™ аппликейшн нь нэмэлт удирдлага худалдаж авалгүйгээр мэдрэгч бүхий удирдлагын интерфейсийн давуу талыг ашиглах боломжийг олгоно.
MCU шиг нэг цэг дээр кодлол хийхгүйгээр VidyoRouter нь тухайн хуралд оролцогч бүрт тохирсон дүрсийг илгээнэ. Vidyo-ийн эзэмшдэг энэхүү ашигтай архитертур нь хэрэглэгч бүрт хамгийн боломжит өндөр чанарыг дамжуулдаг. Илүү олон хэрэглэгч холбохын тулд сүлжээндээ физик эсвэл виртуал VidyoRouter нэмэхэд л хангалттай.
VidyoRouter Virtual Edition нь VMware® ESXi™ дээр ажиллах ба физик VidyoRouter-тэй ижил боломж, багтаамжтай. Багтаамжийн хувьд нэгэн зэрэг 25 эсвэл 100 HD холболт хийнэ. Сүлжээн дэх бусад физик болон виртуал VidyoRouter-тэй VidyoLine холболтоо хуваах боломжтой.
VidyoLine нь лицензтэй холболт ба VidyoDesktop™, VidyoMobile™, VidyoSlate™ гэх мэт Vidyo аппликейшнээс видео хуралд оролцоход ашиглагдана. Хэрэгцээ шаардлага нэмэгдэхийн хэрээр VidyoLine лицензийнхээ тоог нэмээрэй.
VidyoPortal нь VidyoRouter-тэй ажиллах ба браузер дээр суурилсан интерфейсээр хандах удирдлагын түүлүүдээр хангана. Администраторууд уян хатан байдал болон удирдлагын боломжуудыг нь үнэлэх бол хэрэглэгчид өөрийн виртуал хурлын өрөөгөө удирдахад хялбар гэж үздэг. VidyoPortal нь хэдэн арван мянган хэрэглэгчид, 1000 хүртэлх тенантын багтаамжтай ба ямар ч Vidyo шийдлийг удирдах боломжтой.
VidyoOne+ нь Vidyo-г ашиглаж эхлэхэд шаардагдах бүхий л зүйлсийг багтаасан байдаг. Үүнд виртуал дэд бүтцийн програм хангамж, гар утас, компьютер, H.323 болон SIP системийг хүртэл багтаасан груп системүүд ашиглах эцсийн хэрэглэгчдийн програм хангамж зэрэг багтана. VidyoOne+ нь 4K хүртэл нягтрал бүхий дүрс болон хуваалцсан мэдээлэл дамжуулдаг.
VidyoDashboard™ ашиглан Vidyo системийн ашиглалт, хэрэглээг хянах, түүн дээр анализ хийх, харуулах боломжтой. VMware EXSi Server 5.0 болон түүнээс дээш хувилбар дээр виртуал хэлбэрээх ажиллах VidyoDashboard нь VidyoRouter, VidyoPortal, VidyoGateway гэх мэт Vidyo бүрэлдэхүүн хэсгүүдийн хувьд өгөгдөл цуглуулагчийн үүрэгтэй. Шүүх механизм нь хурлын үйл ажиллагааг олон тенанттай үед ч дэлгэрэнгүй харуулах ба XLS форматаар хадгалж авснаар оффлайн үед өгөгдөл хадгалах, анализ хийх боломжийг олгоно. VidyoDashboard нь идэвхтэй үйлчилгээний гэрээтэй бүхий л хэрэглэгчид үнэгүй татаж авах боломжтой.
VidyoGateway™ нь Vidyo дэд бүтцийг гуравдагч талын видео болон дууны хэрэглэгчийн төхөөрөмжүүдтэй холбогдох боломжтой болгоно. H.323 болон SIP системүүдийн хувьд VidyoGateway нь 1080p30 хүртэлх нягтрал бүхий видеог дамжуулах бөгөөд нэмэлтээр холын камерыг удирдах, мэдээллээ хуваалцах, IVR зэрэг боломжуудтай. VidyoGateway нь мөн IP PBX системүүдтэй холбогдож оролцогчийн зөвхөн дууг дамжуулна. Кластерлах, найдвартай байдлыг хангах зэрэг давуу талуудтай VidyoGateway нь суурьлуулах, удирдах, өргөжүүлэхэд мөн хялбар.
Камертайгаар хуралд оролцох боломжгүй тохиолдолд VidyoVoice-г ашиглан ямар ч утастай, утасгүй эсвэл IP утаснаас хуралд оролцох боломжийг олгоно.
Vidyo™ Server for Microsoft® Lync® ашиглан Lync хэрэглэгчдээ Vidyo хуралд оролцуулж Lync болон Vidyo эцсийн хэрэглэгчдийг холбох боломжтой болно. Lync хэрэглэгчдээ VidyoRouter ашиглан HD-р холбох боломжтой болно. Энэхүү виртуал машиг нь удирдахад хялбар ба багтаамжийг нь нэмэгдүүлэхийн тулд кластерлах боломжтой.
VidyoWay нь бизнес хоорондын видео хамтын ажиллагаанд зориулагдсан үнэгүй үйлчилгээ юм. Vidyo, Polycom, Cisco, LifeSize гэх мэт одоо ашиглаж байгаа хурлын системээ ашиглан хуралд оролцох үед бусад хэрэглэгчид нь гар утас, таблет, энгийн утас зэргийг ашиглан холбогдох боломжтой.
H.323 эсвэл SIP ямар ч видео хурлын системээс эсвэл PBX-тэй холбогдсон ямар ч утаснаас дуудлага хийн өөрийн Hangout-тай холбогдож болно. Ямар нэг төхөөрөмж худалдан авах шаардлагагүй, минутын төлбөр байхгүй.
VidyoReplay нь хялбар аргаар хурлын бичлэг хийх, вэбкаст хийхэд ашиглагддаг. Хэрэглэгчид видео хурлыг тухайн үед нь эсвэл дууссаны дараа хэзээ ч өөрсдийн компьютер эсвэл гар утаснаасаа үзэх боломжтой. VidyoReplay-г ашигласнаар вэбкаст эсвэл бичлэг үзэхэд дүрс нь өндөр чанартай байна.