Манай компани Монгол Улсад анх удаа олон үйлчилгээтэй автомат машиныг хөгжүүлж, үйлчилгээнд амжилттай нэвтрүүлсэн. Өнөө цагт дэлхийн улс орнууд хувийн болон төрийн үйлчилгээний салбартаа автомат машиныг өргөнөөр нэвтрүүлж үйлчлүүлэгч, хэрэглэгчдэдээ чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж байна.
Байгууллага өөрийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг ТҮЦ машины дэлгэц болон хэвлэгчээр хэрэглэчдэдээ түргэх шуурхай хүргэнэ.
Байгууллагаас хэрэглэгчдэдээ олгодог лавлагааг ТҮЦ машинаар ердөө 4-5 минутанд А5, А4 хэмжээтэй үнэт цаасан дээр хэвлэнэ.
Зорчигчид нисэх онгоцны буудалд байрлах ТҮЦ машинаас агаарын тээврийн компаниа сонгон өөрийн гадаад паспортоо шалгуулснаар онгоцны суудал сонгож бүртгүүлнэ.
Банкны хэрэглэгч өөрийн картаа уншуулж, нууц кодоо оруулан картнаасаа бэлэн мөнгөний зарлага хийнэ.
Үйлчлүүлэгч ТҮЦ машин дээрээс өөрийн сонирхосон өрөөгөө сонгож, төлбөрөө банкны картаар хйиж өрөөний захиалга баталгаажуулна.
Иргэн худалдан авсан барааны баримтаа ТҮЦ машинд худалдан авалт, өөрийн банкны дансны дугаар зэргийг оруулж шалгуулснаар эргээд НӨАТ-ын буцаан авалтыг дансаараа хүлээн авна.
Тасалбар худалдан авах хэрэглэгчид төмөр замын буудалд байрлах ТҮЦ машинаар үйлчлүүлнэ. Үйлчилгээ авахдаа хэрэглэгч өөрийн хүрэх газар, галт тэрэгний зорчигчын суудал сонгох, төлбөрөө банкны картаар төлөх зэрэг үйлдлийг хийж тасалбар худалдан авна.
Хэрэглэгч ТҮЦ машин дээрээс үйлчилгээгээ сонгож нэхэмжлэхийн дугаараа оруулан төлбөрийн үлдэгдэлээ шалгах ба үлдэгдэл төлбөрөө банкны картаар төлнө. Жишээлбэл: Интернэтийн төлбөр, утасны төлбөр, цахилгааны төлбөр төлөх үйлчилгээг ТҮЦ машинаар үзүүлж болно.