БИДНИЙ ТУХАЙ

Аствишн компани нь 2007 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаас мэдээллийн технологи, харилцаа холбооны
үйлчилгээ үзүүлж Монгол Улсынхаа нийгэм болон мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хөгжилд
өөрийн бодитой хувь нэмрийг оруулан ажиллаж байна.

Бидний үнэт зүйлс

Хэрэглэгчийн өндөр сэтгэл ханамж

Харилцагч, хэрэглэгчийнхээ хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахуйц шинэ үеийн дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг найдвартай хүргэснээр хэрэглэгчдээ бид өндөр сэтгэл ханамжтай байлгадаг.

Ухаалаг, хялбар, шинэлэг үйлчилгээ

Цаг хугацаа, зардал хэмнэсэн, хэрэглэхэд энгийн хялбар, ойлгомжтой бусдаас онцлог бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэдэг.

Шилдэг баг, өндөр бүтээмж

Мэдлэг ур чадвартай манлайлагч оюунлаг Монгол залуусыг бид эгнээндээ нэгтгэснээр хэрэглэгчдэдээ чанартай, найдвартай үйлчилгээ үзүүлдэг. Ажилчдынхаа өндөр ур чадвараа гарган богино хугацаанд чанартай бүтээгдэхүүн бий болгосон үр дүнг бид өндөрөөр, бодитой үнэлдэг.

Өөриймсөг хандлагатай эелдэг нэг хамт олон

Бид ажилдаа болон компанидаа өөриймсөг хандаж, өөрт байгаа нөөц боломжийг бүрэн дүүрэн дайчилж, хамт олонтойгоо хүндэтгэлтэй, эелдэг харилцаатай нэг цул хамт олон байж чаддаг.

Дэвшилтэт технологи ба ажилтны хөгжил

Сүүлийн үеийн амжилттай хөгжиж буй, дэлхийд тэргүүлж буй технологийн чиг хандлагаар бид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тогтмол хөгжүүлж сайжруулдаг. Дэлхийн хэмжээний бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгохын тулд түүнтэй дүйцэхүйц хэмжээний мэдлэг боловсрол, ур чадварт түлхүү анхаарч ажилтнаа хөгжүүлдэг.

Баримталдаг зарчим

Шинийг санаачлах, шинийг бүтээх

Шинийг эрэлхийлж, шинийг санаачилж, шинийг бүтээгч байна.

Бага хугацаанд, чанартай бүтээл гаргах

Хурдтай ажиллаж богино хугацаанд чанартай бүтээл гаргана.

Хариуцлагатай ажиллах

Ажилдаа хариуцлагатай хандаж итгэл найдвар хүлээж ажиллана.

Багаар хамтран ажиллах нь амжилтын үндэс

Багийн ажлын уялдаа холбоог нягт хангах, өөрийн хариуцсан ажилдаа хариуцлагатай байх, ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх зэрэг чанарыг агуулсан багийн тоглогч байх нь бидний амжилтын тогтсон үндэс байна.

Хэрэглэхэд хялбар, ойлгомжтой, хүртээмжтэй байх

Бидний бүтээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэхэд хялбар, ойлгомжтой, хүртээмжтэй байна.

Зөв хандлага, зөв сэтгэлгээтэй байх

Аливаа зүйлд зөв хандлагатай байж бусдад зөв үлгэрлэл, дууриалал үзүүлдэг байна.

Урт хугацааны хамтын ажиллагааг эрхэмлэгч байх

Бизнесийн тогтвортой өсөлтийг үзүүлэхэд ажилтан бүр урт хугацааны хамтын ажиллагааг эрхэмлэгч байна.

Бидний амжилт

2010

“Тэргүүний татвар төлөгч” өргөмжлөл
Татварын байгууллагаас 2010 оны “Тэргүүний татвар төлөгч” байгууллагаар тодруулж өргөмжлөл гардав.

2013

“Хамгийн хүртээмжтэй үйлчилгээ” өргөмжлөл
Засгийн газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах 1111 ТӨВ-ийн систем нь 2013 оны ICT Expo Awards-с “Хамгийн хүртээмжтэй үйлчилгээ”-р шалгарав.

2013

2013 оны салбарын шилдэг бүтээгдэхүүн “ТҮЦ машин”
Мэдээллийн технологи, Шуудан, Харилцаа холбооны газрын зохион байгуулсан “Эрх зүйн шинэчлэл-2014” нээлттэй өдөрлөгөөр төрийн үйлчилгээний “ТҮЦ МАШИН” иргэдээс хамгийн их талархал хүлээж 2013 оны салбарын шилдэг бүтээгдэхүүнээр шалгарав.

2014

Шилдэг татвар төлөгч “Хөх дэвтэр” шагнал
2014 оны татварын албаны дээд шагнал “Хөх дэвтэр”-ийн эзнээр тодров.

2015

2015 оны салбарын шилдэг бүтээгдэхүүн "Цахилгаан хэрэглэгчийн цахим систем - MY.TOG.MN"
Мэдээллийн технологи, Шуудан, Харилцаа холбооны газрын зохион байгуулсан “МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ИНТЕРНЭТИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ДЭМЖИХ ЖИЛ – 2016” нээлттэй өдөрлөгөөр "Цахилгаан хэрэглэгчийн цахим систем – MY.TOG.MN" нь 2015 оны хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн шилдэг үйлчилгээгээр шалгарав.

n>

ХОЛБОО БАРИХ

Хаяг

Очир хаус бизнес төв, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө,
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

Шуудангийн хайрцаг

2866, Улаанбаатар-211213, Монгол Улс.

Утас

+976 7700-1111, +976 7711-1670

Факс

+976 7011-1670

Э-шуудан

info@astvision.mn